
- Нүүр
- Мэдээ, мэдээлэл
- iPhone14 | 14 Pro ТУН УДАХГҮЙ албан ёсоор
Жил бүрийн намар уртаас урт дараалал үүссэн, сэтгэл нь хөдөлсөн, догдолсон, баярласан олон олон хүмүүсээр дүүрэн өдөр бол энэ өдөр юм. Өнгөрсөн сарын 16-нд дэлхий дахинд нээлтээ хийсэн iPhone 14 загварууд бол Apple компанийн ухаалаг утасны дараагийн үе ба iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max гэсэн загваруудаараа зах зээлд танилцуулагдсан билээ. Харин албан ёсны эрхтэй Технозон компани нь 2020 оноос хойш Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа ба энэ сарын 27-нд iPhone 14 загваруудыг албан ёсоор худалдаанд гаргахад бэлэн болоод байна. Ухаалаг утасны хамгийн өргөн сонголттой, мөн бүх ухаалаг утас дэлгэцийн 80%-ийн даатгалтай ба хэрэглэгч ямар нэгэн байдлаар утасныхаа дэлгэцийг гэмтээсэн тохиолдолд засварын зардлын 80%-ийг Техно Зон ХХК даах юм. Энэхүү нөхцөл нь шинээр танилцуулагдсан iPhone 14 загварын утаснуудад мөн ижил үйлчилнэ.
Үүнээс гадна iPhone 14 загваруудаас худалдан авсан эхний 100 хэрэглэгчдэдээ Apple 20W USB-C Power Adapter болон Apple MagSafe Charger бэлэглэнэ 🎁
Захиалга өгөх бол ЭНД дарж захиалга өгөөрэй 😁
TrueDepth урд камер буюу илүү өндөр нууцлал, сайжирсан бат бөх чанар, гэрэл багатай орчинд чанартай зураг авах зэрэг дэвшлүүдийг iPhone 14 болон iPhone 14 Plus загваруудaд агуулсан бол, харин iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загваруудад урьд өмнө байгаагүй Dynamic Island функц, 48MP камер болон хүчирхэг дэлгэц зэрэг олон олон шинэ давуу талуудыг бий болгосон билээ. Харин эдгээр гол давуу талуудыг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал
Хэлбэрээ өөрчилж жижигсэж, томордог Dynamic Island– Dynamic Island нь iPhone 14 Pro загваруудад шинээр гарч буй нүүрний камер хэсэгт байрлах зууван хэлбэрийн интерактив функц юм. Энэ нь үйлдлээсээ хамаараад хэмжээ нь томрох, жижгэрэх, хэлбэр нь өөрчлөгддөг ба Dynamic Island-ийн тусламжтайгаар олон аппликэйшн нээж харах шаардлагагүй, чухал мэдээллүүдээ хуудас хооронд шилжилгүй хялбараар харах боломжтой. Энэхүү хэсэгт дуудлага, сонордуулга, мэдээ мэдээлэл, зүг чиг заах, FaceID унших үед мэдээлэх, хөгжим тоглуулагч зэрэг олон үүргийг гүйцэтгэнэ.
Нарны шууд тусгалд ч дэлгэц нь тод харагддаг Super Retina XDR display – Super Retina XDR дэлгэц нь OLED технологиор бүтээгдсэн дэлгэц ба iPhone 14 Pro загварууд нь LTPO Super Retina XDR дэлгэцтэй болж өгсөн. Энгийнээр тайлбарлавал хүний хараанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр дэлгэцийн гэрлийг тохируулдаг. Дэлгэцийн гэрлийг хамгийн доод хэмжээнд аваачихад дэлгэцэн дээрх дүрс тодорхой хэмжээнд харагдана, харин хамгийн дээд хэмжээнд аваачихад нүд гялбуулахгүйгээр тод харагдуулдаг. Уг дэлгэцийн дүрс шилжих хурд нь 120Hz буюу энэ нь секундэд 120 удаа шинэчлэгдэх чадвартай гэсэн үг.
Хувийн мэдээллээ аюулгүй хадгалахад туслах TrueDepth front camerа– мянга мянган үл үзэгдэх цэгэн тусгалыг нүүрлүү тань тусгаж нүүрний гүн зураглал гаргахаас гадна илүү нарийн мэдээлэл гаргаж ирэхийн тулд нүүрний тань зургийг хэт улаан туяагаар авдаг. Ингэснээр өөр хүн ямар нэгэн аргаар утасны тань түгжээг тайлах боломжгүй болсноос гадна тухайн хүн нүүрээ будсан байна уу, нүдний шилтэй байна уу, масктай байна уу гэдгийг хүртэл мэдэх чадвартай болж өгсөн. Мөн утас руугаа харж байх үед дэлгэц нь амрахгүй, харин дэлгэцээс холдоход дэлгэц нь амарч цэнэгээ хэмнэдэг, дэлгэцээ харж байхад утсанд сонордуулга ирвэл илүү аяархан дуугарч, бусад тохиолдолд чанга дуугарах гэх мэт ухаалаг функцуудыг суулгаж өгсөн.
Бага хүч зарцуулж их зүйлийг гүйцэтгэх А16 Bionic chip– iPhone 14 pro болон iPhone 14 pro max загваруудад суурилуулсан А16 bionic chip нь өмнөх chip-ээс 20%-аар бага хүч зарцуулж утсыг ачаалуулдгаараа ялгаатай юм. 16 тэр бум хүлээн авагчтай A16 Bionic Chip, хаана ч байхгүй хурдтайгаар мэдээллийг дамжуулах чадвартай, секундэд 17 их наяд үйлдэл гүйцэтгэх боломжтой. 4 нанометр хэмжээтэй 6 цөмт CPU, 5 цөмт GPU, Neural Engine, Display Engine, Image signal processor-уудаас бүрдсэн ухаалаг утасны хамгийн хурдан чип юм.
Өдөржин цэнэгээ барих хүчирхэг баттерэй: iPhone 14 Pro Max-ын хувьд тасралтгүй дүрс тоглуулахад 29 цагийн турш цэнэгээ барих чадвартай, харин iPhone 14 Pro нь 23 цагийн турш барих чадвартай юм.
4 дахин их нягтаршил, хөдөлгөөнт видеог хашраагч 48MP бүхий Pro camera system: 48MP үндсэн камер болон 12MP Ultra Wide, 12MP Telephoto камеруудаас бүрдсэн ба өмнөх загвараас 4 дахин их нягтаршлаар ProRaw зураг авах боломжтой, 65%-иар илүү том мэдрэгчтэй болсноор 4 дахин их гэрэлтүүлэгтэйгээр илүү чанартай, хурц тод зураг авах чадвартай. Мөн хөдөлгөөнт видео бичлэг хийж байх явцад Cinematic mode-ийн тусламжтайгаар дүрсийг хөдөлгөөн багатай барьж тэнцвэртэй чанартай бичлэг хийх гэх мэт олон давуу талуудыг шигтгэж өгснөөрөө онцлог юм.